З у у з у у г и й н
Н а й з у у д

Бидний түүх

2011 Байгуулагдсан түүх
  • Анх 2011 онд Амжилт Анимэйшн ХХК Байгуулагдан уран сайхны, захиалгат ажлуудыг хийж эхэлсэн.
2015 "Мора" 3D хүүхэлдэйн кино
  • 2015 онд анх "Мора" Монголын анхны бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн киног хийж эхлэв.
2017 "Мора" Тэнгис, Өргөө
  • Тухайн жилдээ АйПи ТВ-ээр гарч үзвэрийн хүрээгээ нэмсэн.
2017 Зуузуугийн найзууд
  • Зуузуугийн найзууд 100 ангит төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
2019 Чихэр ааруул
  • "Чихэр ааруул" гэсэн Монголын хамгийн анхны 3D олон ангит хүүхэлдэйн кино гарч эхэлсэн.

"Зуузуугийн найзууд" Монголын анхны 3D олон ангит хүүхэлдэйн кино үзүүлэлт.

-Зуузуугийн найзууд хүүхэлдэйн киноны эхний дуу гарч эхэлсэн цагаасаа хит болж зөвхөн YouTube дээр 10 сая үзэлт авсан нь хандалт их байгааг илтгэнэ.
● Хоёр жилийн хугацаанд нийт 30 цувралыг хийж гүйцэтгэсэн байна.
● Анги бүр нь зөвхөн Youtube сувагт л гэхэд 100-750 мянган хандалт авсан байна.
● Сар бүр шинэ дуунууд цацагдаж өндөр үзүүлэлт авсаар байна.

3D хүүхэлдэйн кино хийхэд тулгарсан хүндрэл асуудлууд
Хүний нөөц

3D хүүхэлдэйн кино хийхийн тулд хүний нөөцийн баг бүрдүүлэх шаардлагатай байсан. Тиймээс үндсэн багаас гадна Амжилт академи, Амжилт кибер сургууль, Энэтхэгийн их сургуулийн төгсөгчдийг ажлын байраар хангаж, сургаж, хүний нөөцөөр хангасан.

Хөрөнгө техник

Чанартай 3D хүүхэлдэйн кино бүтээхийн тулд өндөр хүчин чадалтай компьютер, Рэндэр фарм зэрэг олон төрлийн техник хангамж хэрэгтэй. Харин толгой компанийн хөрөнгө оруулалт, дэмжлэгээр асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэсэн.

Бидний бүтээгдэхүүн

Amjilt Animation нь зөвхөн контент бүтээгээд зогсохгүй, 5 бренд дүрээрээ олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, борлуулдаг.

  • Дөрвөн төрлийн ном, дэвтэр
  • Цүнх
  • 5н дүрийн чихмэл
  • Дуутай чихмэл
  • Зуузуу Таблет 2021
  • Зуузуу Таблет 2022
  • Мерчиндайз эрх

    Зуузуугийн найзууд 5 брэндийн дүрийн эрхийг худалдах, хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагааны чиглэлээ тэлсээр байна.
    Хамтран ажиллаж буй байгууллагууд:

  • Монсүү сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр
  • Монти Монголын анхны төрөлжсөн даавуун болон шилэн трико, оймсны брэнд
  • Зуузуу аппликэйшн

    Жилийн 365 хоногийн турш өдөр бүр, өөр олон төрлийн сонирхолтой, мэдлэгтэй, хөгжилтэй контентоор дүүрэн Зуузуу апп-ыг татах

    Зуузуу апп нь хүүхдийн боловсрол танин мэдэхүйн цар хүрээг өргөжүүлэхэд зориулагдсан цогц бүтээгдэхүүн юм.

    Яагаад зуузуу апп-ийг хийх болсон шалтгаан?

    Интернэт орчинд монгол хүүхдүүд гадны контент их үздэг үүнээс үүдээд дөнгөж хэлд орж буй хүүхдүүд өөрсдийн төрөлх хэлээ сайн сурч чадахгүйд хүрч байна. Ер нь бол Англи, Монгол гэсэн хоёр хэлний алийг нь ч сайн сурч чадахгүй заримдаг болдог.

    Зуузуу апп ерөнхий агуулга

    • Хүүхдийн хүүмүүжил
    • Хүүхдийн ёс суртахуун
    • Хүүхдийн төлөвшил
    • Хүүхдийн амьдралыг үзэх үзэл
    • Монгол үндэстний өв соёл
    • Танин мэдэхүй
    • Дуу шүлэг
    • Түргэн хэллэг
    • Сургамжит өгүүллэг
    • Үлгэр Домог

    Контентыг хүүхэд насны онцлогт тааруулж анхаарал татахуйц байдлаар оруулсан мэдээж "зуузуугийн найзууд" хүүхэлдэй кино мөн апп-д багтсан байгаа.

    Зуузуу апп давуу талууд

    • Ухаалаг утасны зөв зохистой хэрэглээ бий болгох
    • Өдөрт 1 үе шатлатайгаар даалгавар биелүүлсэнээр бүтэн жилийн турш хүүхэд маш олон төрлийн цогц мэдлэгийг хуримтлуулах болтомжтой
    • Жилйин 365 хоногийн турш өдөрт өдөрт өөр өөр даалгавар биелүүлж тодорхой хугацаанд л утсыг ашиглах боломжтой тул гар утасны зохисгүй хэрэглээнэс хүүхдийг хамгаалха боломжтой.

    Контентыг хүүхэд насны онцлогт тааруулж анхаарал татахуйц байдлаар оруулсан мэдээж "зуузуугийн найзууд" хүүхэлдэй кино мөн апп-д багтсан байгаа.

    Зуузуу Таблет

    Хүүхдийн боловсрол, танин мэдэхүйн цар хүрээг өргөжүүлэхэд зориулагдсан Зуузуу аппликэйшны хүрээнд бид Зуузуу таблетийг бүтээхээр зорин ажиллаж байна.

    Яагаад Зуузуу таблетийг хийхээр болсон бэ?

    - Гар утас нь хүүхдийн харах өнцгийн хувьд хэтэрхий жижигдэх тул харааг бага багаар муутгах эрсдэлтэй байдаг.
    - 2 болон түүнээс дээш цагаар гар утас үзэх нь хүүхдийн оюуны хөгжил, тархины үйл ажиллагаа, хараанд эрс сөрөг нөлөөтэй тухай олон улсын стандарт байдаг.

    Гэр бүлийн гишүүн бүр хэрэглэх бүрэн боломжтой.

    Хэрхэн яаж ашиглах вэ?

    Сургуулийн өмнөх насны хүүхдүүд, хүүхдийн боловсрол танин мэдэхүйг хөгжүүлэхэд зориулагдсан зуузуу апп, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомууд болон хүүхдэд тохирсон төрөл бүрийн аппликэйшн суулган, оюуны хөгжилөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

    - ЕБС-ын сурагчид -
    ZOOM GOOGLEMEET-ээр теле хичээл цаг алдалгүй үзэх, төрөл бүрийн апп хүссэнээрээ ашиглах, утас хэлбэрээр ашиглаж гэр бүлтэйгээ байнга холбоотой байх бүрэн боломжтой.

    - Оюутнууд болон эцэг эхчүүд -
    Өөрийн хэрэглээнд хүссэнээрээ ашиглах, интернэт орчиноос бүх мэдээлэл ДАТА цуглуулах, NETFLIX PRIME гэх зэргээс хүссэн кино видео үзэх, хаана ч явсан ажлаа хийх бүрэн боломжтой.

    Давуу талууд

    - СИМ КАРТ УНШИНА
    - 3G, 4G дэмжинэ, wifi холбогдоно
    - зуузуу апп, ном, видео, дуу теле хичээл зэрэг боловсрол олгоход чиглэсэн контент үзэх зориулалттай.
    - андройд os 9.0 үйлдлийн систем
    - багтаамж-32gb
    - мемори картны оролттой
    - дэлгэцийн хэмжээ - 10 инч
    - өнгөний сонголт - хар, цагаан, шаргал
    - тасралтгүй 8 цаг ажиллана
    - нүдний харааг муудхаас сэргийлсэн дэлгэцийн хамгаалалттай.
    - 2,0 мегапикселарын камер, 720р седфи камертай хүүхдийн сонсголын эрхтнийг нэмтээхгүй soft speaker-тэй гэх мэт маш олон давуу талуудтай

    Дэлхийн Зах Зээл

    Олон улсын зах зээл

    Бидний эрхэм зорилго бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэх Монгол контентийг бүтээх юм.

    Олон улсын зах зээлийн жишээ

    Тиймээс олон улсын зах зээлд гарахаар зорин ажиллаж байгаагийн тод жишээ бол Казакстаны хүүхдийн суваг болох "Балалпан" телевизтэй хамтран ажиллаж байгаа явдал юм.